card

Мэндчилгээ

Та бүхэнд цахим хуудсаараа дамжуулан байгууллагаа танилцуулж байгаадаа баяртай байна.

“Түгээмэл Эрх Хөгжил” ТББ нь хүний эрх, тухайлбал экологийн эрх ба хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллаж олон улсын эрх зүйн хөгжлийн асуудлыг судалдаг. Бид олон улсын эрх зүйн хөгжил нь нийгэм, эдийн засаг, соёл, улс төр, шинжлэх ухаан зэрэг хүний хөгжлийн аль ч салбарт үндэс, суурь нь болж байдаг гэж үздэг юм.

Манай байгууллага Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тохиолдлын зүйл биш юм. Монгол улс бол өрнө, дорныг холбосон газарзүйн болон түүх соёлын гүүр гэдэг нь эргэлзээгүй. Түүнчлэн боловсролыг дээдлэх, олон талт хэлцэл, шүүмжлэлт үзэл санаанд нээлттэй соёл бүхий ардчилсан нийгэм. Өөр бусад газар бол хит эсрэг тэсрэг гэж үзэх асуудлаар ч чөлөөтөй хэлэлцэж болдог тийм л газар юм.

Манай үйл ажиллагааг сонирхон хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхэнд бид нээлттэй байх болно.

Гүйцэтгэх захирал

Ж. Филип Хименез

 

Бидний тухай

“Түгээмэл Эрх-Хөгжил” төрийн бус байгууллага нь  2014 онд хүний эрхийн асуудлаар судалгаа хийж мэргэшсэн хуульч, судлаачид санаачлан үүсгэн байгуулсан.


Байгууллагын эрхэм зорилго

Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан чөлөөт нийгмийн үнэт зүйл зарчмыг эрхэмлэн, хүний эрхийг хангах, хамгаалах, эрх зүйн үнэт зүйлсийг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах.

("Түгээмэл Эрх-Хөгжил" ТББ-ын дүрмийн 2.1 дүгээр зүйл)


Бид эрхэм зорилгынхоо хүрээнд олон улсын эрх зүйн чиглэлээр хараат бус судалгаа, зөвлөх үйлчилгээ эрхлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, ногоон хөгжил ба залуу үеийн боловсролын чиглэлээр мэргэшсэн институц болох зорилт тавин ажиллаж байна. 

 

Удирдах зөвлөл

Манай Төлөөлөн удирдах зөвлөл 5 гишүүний бүрэлдхүүнтэй. 

 

Удирдах Зөвлөлийн дарга
Т.Саруул                  Хуульч, судлаач                          (CV эндээс үзнэ үү) 

Гишүүд
Г.Түвшинжаргал    Хуульч, судлаач                          (CV эндээс үзнэ үү)

Н.Энхбаатар            Эдийн засагч                              (CV эндээс үзнэ үү)

Э.Туулайхүү            Хуульч, судлаач                         (CV эндээс үзнэ үү)

Б.Уянга                     Дизайнер, хэвлэл мэдээлэл      (CV эндээс үзнэ үү)

 

Зөвлөх баг

"Түгээмэл Эрх-Хөгжил" ТББ нь хүний эрх ба ногоон хөгжлийн асуудлаар дотооддоо төдийгүй олон улсын ба бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэл төгс байдаг. Бидний хувьд олон улсад нэр хүндтэй эдгээр эрхмүүдээс зөвлөгөө авч хамтран ажиллаж байдаг нь нэр төрийн хэрэг юм.

Зөвлөхүүд 

Филип Хименез - Профессор Хименез нь Санта Кларагийн ИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор. Олон улсын бизнесийн эрх зүй болон Зүүн Азийн орнуудын бизнесийн эрх зүйн соёлын асуудлаар мэргэшсэн. Филипп Хименез нь их сургуулийн багшаар ажиллахаас гадна Тайланд, Солонгосын хууль зүйн яамд болон Сѳүл дэх Солонгосын хуулийн тѳвд зѳвлѳгѳѳ ѳгч байжээ.

Ясүхэ Танигучи - Дэлхийн худалдааны байгууллагын дээд шатны хорооны дарга, Олон улсын худалдааны арбитрын маргаан таслах комиссын гишүүн болон Японы Арбитрын холбооны ерѳнхийлѳгч гэх мэт ѳндѳр хариуцлагатай албан тушаал хашиж байсан туршлагатай. Одоо тэрбээр багшлахын зэрэгцээ Токио дахь Мацүо Косүги хуулийн фирмийн зѳвлѳхѳѳр ажиллаж байна.

Мицүо Мацүшита - Токиогийн их сургуулийн эмеритус профессор бѳгѳѳд Японы нэр хүндтэй хуулийн фирмүүдийн зѳвлѳх ажилладаг. Мѳн Дэлхийн худалдааны байгууллагын дээд шатны хорооны үүсгэн байгуулагч гишүүнээр ажиллаж (1995-2000), Японы засгийн газар, Санхүү, Эдийн засгийн яамдад  гааль, тариф, экспорт импорт, ѳрсѳлдѳѳний бодлого, аж үйлдвэрийн ѳмчлѳлтэй холбогдолтой зѳвлѳгѳѳ ѳгсѳѳр иржээ. 

Кионг Уан Ан - Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмеритус профессор бөгөөд Олон улсын хуульчдын холбооны (ICJ)  Ази номхон далайн орнуудыг хариуцсан Комиссараар ажилладаг. Тэрээр 2006-2009 онд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын дарга мөн дэлхийн хүний эрхийн байгууллагуудын нийгэмлэг болох Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохион байгуулах зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан.  

Contact Seller