card

ТВ 9 Өглөөний хөтөлбөрт оролцов.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулах "Үг хэлэх эрх, эрх чөлөө" олон улсын симпозиум болон "Түгээмэл эрхийн төлөө!" олон улсын сонгодог урлагийн тоглолтын талаар мэдээлэл өглөө.

Түгээмэл эрхийн төлөө! Сонгодог урлагийн тоглолт

Нэгдүгээр хэсэг
Тоглолтын хөтөлбөрийг манай цахим хуудасны "Үйл явдал" хэсгээс үзнэ үү.

Түгээмэл эрхийн төлөө! Сонгодог урлагийн тоглолт

Хоёрдугаар хэсэг.
Тоглолтын хөтөлбөрийг манай цахим хуудасны "Үйл явдал" хэсгээс үзнэ үү.

Хөвсгөл-Цэнхэр бүс

Түгээмэл Эрх-Хөгжил ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа "Хөвсгөл-Цэнхэр бүс" төслийн хүрээнд 2017 оны 10 дугаар сард хэсэг нөхдийн хамт Хөвсгөл аймгийн нутгаар явж нөхцөл байдалтай танилцав . Тус бүс нутагт хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын үйл ажиллагаа ба нутгийн иргэдийн хүсэл зоригийг энэхүү видео харуулах болно.

Хөвсгөл-Цэнхэр бүс

Түгээмэл Эрх-Хөгжил болон Уул Уурхайгүй Хөвсгөл ТББ-ууд хамтран 2018.05.31-д АМГТГ-т мэдэгдэл хүргүүлэв.

Үг Хэлэх Эрх Чөлөө: Түүхэн Ач Холбогдол ба Одоо Үе/ Олон Улсын Эрдэм Шинжилгээний Бага Хурал

Зочин илтгэгчид:
Филип Хименез - Санта Клара Их Сургууль, Хуул Зүйн Сургуулийн профессор (АНУ)
Ясүхэй Танигучи - Киото Их Сургуулийн Өргөмжит Профессор (Япон)
Кионг Уан Аан - Сөүлийн Их Сургуулийн Өргөмжит Профессор (Солонгос)
Эцуо Дой - Foley&Partner LLP, Партнер (Япон)
Санг Жо Жонг- Сөүлийн Үндэсний Их Сургууль, Хууль Зүйн Сургуулийн Профессор (Солонгос)

Үг хэлэх эрх чөлөө нь соёлт хүн төрөлхтний оршихуйн суурь зарчмуудын нэг билээ. Бидний мэдээлэл солилцох, бусдыг сонсох, үзэл бодлоо нээлттэй мэтгэлцэх чадвар нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг бид үг хэлэх эрх чөлөөгөөр дамжуулан мэдэрч байдаг. Үг хэлэх эрх чөлөө нь алиаа нийгэмд "Дотоод Залуур"-ын үүрэг гүйцэтгэж байдаг тул түүнгүйгээр нийгэмд дарангуйлал тогтох аюултай.

Энэхүү Эрдэм шинжилгээний бага хурлаар бид үг хэлэх эрх чөлөөг улс төрийн болон аливаа тусгай ашиг сонирхлоос хавьгүй дээгүүр буюу эрх зүйг дээдлэх ёсны агуулгад нийцүүлэн хэлэлцэв. Чухам ийм л агуулгаар бид түүний нийгэмд гүйцэтгэх үүргийг зөв үнэлж, хойч үедээ хэрхэн үлдээх вэ гэдгийг зөв зүйтэй тодорхойлох боломжтой юм. Ийнхүү манай хуралд олон улсын мэргэшсэн судлаач, эрдэмтэд үг хэлэх эрх чөлөөний түүхэн ач холбогдол хийгээд одоогийн цахим эринд хэрхэн биеллээ олж байгаа талаар өргөн хүрээг хамарсан илтгэл тавьж Улаанбаатар хотноо 2018.06.15-ны өдөр чууллаа.     

 

Contact Seller