card

Хэрэглэгчийн Үнэлгээний Судалгаа

Төрийн байгууллагаас иргэдэд хүргэдэг үйлчилгээнд хөндлөнгийн хяналт-шинжилгээ хийх судалгаа

Яам, төрийн байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээнд байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг хэрэглэгч-иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрхэн үнэлж байгааг тогтоох буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийх нь тухайн салбарын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ил тод байлгах, төрийн үйл ажиллагааны тэгш, хүртээмжтэй, чанартай, хүний эрхийг хүндэтгэсэн, хүнд сурталгүй, хариуцлагатай, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой тул Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыг баталж, дээрх байгууллагуудаас тухайн жилд хэрэгжүүлсэн зорилтуудын биелэлт, үр нөлөөний талаар хэрэглэгчдийн үнэлгээг жил бүр хийж, түүний үр дүнг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байхаар тусгажээ. Монгол Улсын Засгийн газрын дээр дурдсан тогтоолыг үндэслэн Хууль зүйн сайдын үүрэг болгосны дагуу Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаас баталсан “Хууль зүйн яам, түүний харъяа агентлаг, байгууллагаас иргэдэд хүргэдэг үйлчилгээнд хөндлөнгийн судалгаа /хяналт-шинжилгээ/ хийлгэх ажлын удирдамж”-ийн дагуу яам, агентлаг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг саналд тусгасан төлөвлөгөөний дагуу, заасан хугацаанд гүйцэтгэж ирлээ.

Үнэлгээний ажлын зорилго, зорилт

Байгууллагын иргэд, олон нийтийн санал бодол, тухайлбал хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэл ханамж, хүлээлтийг тодорхойлж, тус байгууллагын ажил үйлчилгээг сайжруулах, шинэчлэлийн хэрэгжилтийг хангах, түүнд тулгарч байгаа сөрөг хүчин зүйлсийг даван туулахад чиглэсэн санал зөвлөмж боловсруулан гаргахад тус үнэлгээний ажлын зорилго оршино.

Бидний гүйцэтгэсэн хэрэгэгчийн үнэлгээний судaлгааны ажлууд 

 

Бусад судалгаа

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2017 болон 2018 онуудад зохион байгуулсан сургалт, чадавхжуулах үйл ажиллагааны үр нөлөөг үнэлэх зорилгоор “Түгээмэл эрх-Хөгжил” ТББ-аас энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ.

Энэхүү үр нөлөөний судалгааны хүрээнд “Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан суурь сургалт”, “ИТХ-ын тэргүүлэгчдэд зориулсан манлайллын сургалт”, “Эмэгтэй төлөөлөгчдийн манлайллын сургалт”, “Багийн ИНХ-ын дарга нарт зориулсан сургалт” болон Шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, ИТХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөр, УИХ-ын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн сургалт, туршлага судлах хөтөлбөр, мэдлэгийн бүтээгдэхүүнээр хангах үйл ажиллагааны үр нөлөөг тус бүрд нь үнэлж төслийн эдгээр үйл ажиллагааг нэгтгэн дүгнэсэн болно.

 

Түгээмэл Эрх Хөгжил ТББ Үйл ажиллагааны тайлан

Холбогдох бусад мэдээллийг фото, галлерей, видео хэсгээс үзнэ үү.
2014-2016
2016-2017
2017-2018
2018-2019

Үйл ажиллагааны тайлан 2014-2016

 

Үйл ажиллагааны тайлан 2016-2017                  

Байгууллага дүрэмдээ заасан үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд дараах ажлыг зохион байгуулав.

1. Төсөл, судалгаа

Нээлттэй нийгэм хүрээлэнгээс (ННХ) зарласан төрийн бус байгууллагуудыг нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад амжилттай оролцож олборлох салбарын засаглалыг сайжруулах чиглэлийн хүрээнд “Усны тухай хуулийн 17.2 дугаар заалтыг хэрэгжүүлэх нь” гэсэн сэдвээр төсөл хэргжүүлэх эрх олж авсан. Энэхүү төсөл маань 2017-2018 онд 2 үе шаттайгаар явагдана. Уг төсөл нь Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компануудын усны тухай хууль болон байгаль орчинд холбогдох хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, Хөвсгөл орчмын усны нөөц, байгалийн тэнцвэрт байдалд нөлөөлж буй байдал, сөрөг үр дагаврыг зайлуулах боломжийг нутгийн ард түмэн, орон нутгийн удирдлага болон байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудтай хамтран нөөлөөллийн болон өмгөөллийн үйл ажиллагаа явуулах зорилготой юм. Бид 2017 оны 10 дугаар сараас эхлэн нөлөөллийн үйл ажиллагаа болон хуульд заасан эрхийн хүрээнд судалгаа хийх, санал асуулга авах, захиргааны байгууллагаас мэдүүлэг, лавлагаа хүсэх, гомдол гаргах зэргээр амжилттай ажилласан. Төслийн эхний шатанд гүйцэтгэсэн ажлаараа ННХ-д эхний тайлангаа гаргаж өгсөн ба 2 дахь шатны үйл ажиллагаандаа бэлдэж байна.

Манай байгууллага Төрийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээг өмнө жилүүдэд хийж туршлагатай ирсэн ба 2017 онд Архивын Ерөнхий газрын хэрэглэгчийн үнэлгээг амжилттай гүйцэтгэж судалгааны тайланг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөв.

2.  Хурал, семинар, сургалт

Түгээмэл эрх Хөгжил ТББ-н үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь олон улсын эрх зүйг сурталчлах, иргэд болон мэрэгжлийн байгууллагын хүрээнд мэдээлэл, мэдлэг олгох явдал юм. 

2017 онд “Шүүх ба Арбитрын Харилцан Ажиллагаа: Тулгарч буй Асуудлууд” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулав. Энэхүү симпозиумыг Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн судалгааны хүрээлэн, Монгол улсын үндэсний болон олон улсын арбитр, Монгол улсын эрдмийн их сургуультай хамран зохион байгуулсан ба АНУ, Япон, Австрали, Монголын хуульч, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд уулзалт, сургалт, семинарт оролцож байгууллагын гишүүдээ чадавхжуулах чиглэлээр ажиллав. Тухайлбал  Монголын эрх зүйчдийн нийгэмлэг болон Солонгосын худалдааны арбитрын холбооноос зохион байгуулсан “Монгол-Солонгосын Арбитрын семинар” (2017.06.22), Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан “Хуульчдын форум” (2017.06.14), Нээлттэй нийгэм форум болон Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан “Про боно хуульчдын чуулга” (2017.12.08), Иргэний нийгмийн төрд хяналт тавих оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөллийн сургалтад (2017) тус тус оролцсон байна.

Үйл ажиллагааны тайлан 2017-2018

Түгээмэл эрх Хөгжил ТББ-ын үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь олон улсын эрх зүйг сурталчлах, иргэд болон мэргэжлийн байгууллагын хүрээнд мэдээлэл, мэдлэг олгох явдал юм.  Энэ хүрээнд дараах ажилыг зохион байгуулжээ.

1. „Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал“ батлагдсаны 70 жилийн ойд зориулан 2018.06.15-ны өдөр Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, Глоб Интэрнэшнл Төвтөй хамтран „ҮГ ЭХЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ: ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛ БА ОДОО ҮЕ“ сэдэвт олон улсын симпозиум болон „ТҮГЭЭМЭЛ ЭРХИЙН ТӨЛӨӨ!“ олон улсын сайн санааны сонгодог урлагийн тоглолт зохион байгуулав. Эрдэм шинжилгээний бага хурлаар үг хэлэх эрх чөлөөг улс төрийн болон аливаа тусгай ашиг сонирхлоос хавьгүй дээгүүр буюу эрх зүйг дээдлэх ёсны агуулгад нийцүүлэн хэлэлцэв.

Зочин Илтгэгчид:

- Филип Хименез- Санта Клара Их Сургуулийн ХЗС (АНУ)

- Ясүхэй Танигучи- Киото Их Сургуулийн өргөмжит профессор (Япон)

- Кионг-Уан Аан, Сөүлийн ҮИС-ийн өргөмжит профессор (Солонгос)           

- Эцуо Дой- Foley & Lardner LLP, Партнер (Япон)

- Санг Жо Жонг- Сөүлийн ҮИС, ХЗС, профессор (Солонгос)

Манай зочин илтгэгчид дэлхийн топ хуульчдын тоонд зүй ёсоор ордог, Монгол улсад элэгтэй, манай эрх зүйн салбарт оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа эрхмүүд юм. Тухайлбал Профессор Филип Хименез (АНУ), Профессор Ясүхэй Танигучи (Япон), Профессор Кионг-Уан Аан (Солонгос) нар нь „Түгээмэл Эрх Хөгжил“ ТББ-ын    Зөвлөх бөгөөд Монгол улсад Монгол улсад өмнө хэд хэдэн удаас ирсэн ба олон улсын эрх зүй, хүний эрхийн асуудлаар хэд хэдэн удаа лекц, семинарт илтгэл тавьж байсан юм.

2. АНУ-ын Санта Кларагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнуудын Монгол улсад хийх дадлагын ажлыг „Түгээмэл Эрх-Хөгжил“ ТББ хариуцан ажиллах боллоо. Тэд „Монгол өмгөөлөл“ хуулийн фирмд 2018.06.10-2018.07.10 ны хооронд дадлагажив.

3. Тус байгууллагын зөвлөх АНУ-ын Калифорниа мужийн Санта Кларагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Филип Хименез МУЭИС-ийн “Хүндэт доктор” боллоо. Тэрээр Монгол оронд хэдэнтээ айлчлан ирж Монгол улсын хууль, эрх зүйн орчныг дэлхийн глобал хуулийн соёл хөгжиж буй өнөөгийн нөхцөлд Монгол орны хууль эрх зүй, хуульчдын өмнө тулгамдаж буй асуудал, эрэлт хэрэгцээг тодорхойлох, хуульчдын боловсролын асуудал, цаашилбал Монгол орны хууль эрх зүйг төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлд өөрийн оюун ухаан, хөдөлмөрөө зориулж явна.

4. Усны төлөө гүйцгээе! уриан доор зохион байгуулагдсан Олон улсын сайн санааны хандивын гүйлтэд манай хамт олон идэвхитэй оролцлоо.

5. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд бид Санта Кларагийн Их Сургуулийн Профессор, Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн хүндэт доктор Филип Хименез, АНУ болон Японы Барын холбооны гишүүн хуульч Маркус Козин нарыг 2018.10.12- 2018.10.15-ны хооронд урьж гадаадын болон цагаач иргэдийн эрх зүйн асуудлыг сонирхон судалдаг оюутан судлаачдад зориулан уулзалт, семинар зохион байгуулав. Мөн гадаад, цагаач иргэдийн эрх зүйн асуудлаар Монгол улс болон олон улсын түвшинд мэдээлэл, мэдлэг солилцох нэгэн боломж гэж үзэн Гадаадын иргэн харьяатын газартай хамтран уулзалт, семинар зохион байгууллаа.

6. Манай байгууллагын судлаачид төрийн үйлчилгээ, хөгжлийн төсөл хөтөлбөрийн үнэлгээ мониторинг, хэрэглэгчийн үнэлгээ, иргэдийн онооны карт, иргэдийн тайлангийн карт, түргэвчилсэн үнэлгээ, нийгмийн аудитын чиглэлээр 2014 онд Хууль зүйн яамны болон Цагдаагийн Ерөнхий газрын хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй үйлчилгээний хэрэглэгчийн үнэлгээ судалгааг, 2015, 2016 онд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газрын чиг үүргийн хүрээнд иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээний хөндлөнгийн мониторинг судалгаа гүйцэтгэж ирсэн. 2018 онд Хууль зүйн туслалцааны төвийн хэрэглэгчийн үнэлгээг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгөв.

7. Стратегийн өмгөөллийн олон улсын сургалтад 2018.11.15-16 ны хооронд Хонг Конг-д болж Түгээмэл Эрх Хөгжил ТББ, Хөвсгөл Далайн Эзэд ТББ Монгол улсыг төлөөлөн оролцов. Энэ арга хэмжээнийн үеэр ТЭХ ТББ-ын зүгээс “Стратегийн өмгөөлөл Монголд” гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.

Үйл ажиллагааны тайлан 2018-2019

“Түгээмэл Эрх Хөгжил” ТББ нь 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш хүний эрхийн чиглэлээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний бага хурал, байгаль хамгаалах, хүний эрхийн асуудлаар нөлөөллийн, сурталчилгааны ажил зохион байгуулж ирлээ.

2018-2019 онд гүйцэтгэсэн ажлаа дараах чиглэлээр тайлагнаж байна.

1. ЭКО ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2019 оны 3 дугаар сарын 01-д Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж Эко тодотголтой чуулга уулзалтыг Түгээмэл эрх хөгжил, Хөвсгөл далайн эзэд, Байгаль орчны эмэгтэйчүүдийн сан, Ногоон эвсэл ТББ-ын тэргүүн эмэгтэйчүүд санаачлан зохион байгууллаа. Бид жил бүр уламжлал болгон энэхүү үйл ажиллагаагаа өрнүүлэх төдийгүй Ази номхон далайн бүс нутгийн эко эмэгтэйчүүдийн чуулга уулзал болгон өргөжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй ажиллаж байна. Чуулганаас Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д дэлхийн байгалийн өвөөр бүртгүүлэх уриалга гаргаж оролцогчид санал нэгтэйгээр дэмжин гарын үсэг зурах аян өрнүүлсэн билээ. Гарын үсэг зурах аян болон бусад арга хэмжээг дараа жилийн чуулган болтол үргэлжлүүлэн хийх юм. Бидний эхлүүлсэн ажил амжилттай болоход НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Эмнести Интернэйшнл, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Бат-Байгаль Бэйкэри, Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн хамт олны сэтгэл харамгүй, шуурхай тусламж дэмжлэг маш их байлаа.

Чуулганы үеэр Хөвсгөл нуурыг ЮНЕСКО –ийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх санаачилга гаргаж оролцогчид уриалгад нэгдэн гарын үсэг зурах аяныг орон даяар эхлүүллээ.

2. ДАЛАЙ ЭЭЖ ЭКО СОЁЛЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Түгээмэл Эрх-Хөгжил ТББ-аас санаачлан байгаль хамгаалал, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол орны цэвэр усны нөөцийн 74%, дэлхийн цэвэр усны нөөцийн 0.2%-ийг дангаараа бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх ажлыг сурталчлан, дэмжих зорилготой ”Далай Ээж” Эко-Соёлын Аян 2019 олон улсын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд Монгол, Австрали, Непал, Англи, Шинэ Зеланд, АНУ, Пакистан зэрэг улсын байгаль хамгаалагч, зураач, дуучид, хөгжимчид, эрдэмтэн судлаачид, хуульчдаас бүрдсэн баг 2019 оны 7 дугаар сарын 05-19-ний хооронд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал гэсэн чиглэлээр 2 долоо хоногийн турш Эко-Соёлын арга хэмжээ зохион байгуулав. Аяны зорилго, үйл ажиллагааг Монголд болон олон улсад сурталчилан таниулж, Хөвсгөл нуурыг хамгаалахад олон улсын анхаарлыг хандуулах зорилгоор аяны зорилго, үйл ажиллагааг таниулан сурталчилсан мэдээ, нэвтрүүлэг, баримтат кино, шторк, фото албум зэргийг бэлтгэн түгээв.

3. ПРОБОНО ХУУЛЬЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.

Монголын хуульчдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулсан тус чуулга уулзалт нь дотоод, гадаадын 150 орчим хуульч, төлөөлөгчид оролцож харилцан туршлага солилцсон арга хэмжээнд Түгээмэл эрх хөгжил ТББ идэвхитэй оролцов.  Чуулга уулзалтаар үндсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тухайлбал, “Про боно үйл ажиллагаанд хуулийн байгууллагын оролцоо” хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргал, илтгэгчээр УЕПГ-ын сургалтын төвийн хяналтын прокурор Г.Оюунболд, ЦЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Болд, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал, хуульч, өмгөөлөгч, “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын тэргүүн Т.Саруул, хуульч, өмгөөлөгч, “Иргэдийн эрх зүйн хамгаалалт төв”-ын тэргүүн О.Алтангэрэл, хуульч, өмгөөлөгч, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Баттулга нар оролцлоо. ТЭХ ТББ-ын Тэргүүн Т.Саруул чуулга уулзалтын панел хэлэлцүүлэгт оролцож стратегийн өмгөөлал ба иргэний нийгмийн байгууллагууд гэсэн сэдвээр санал бодлоо солилцов.

4. ЛОТУС ХҮҮХДИЙН АСРАХ ТӨВД ЗОЧИЛЖ НЭГ ӨДРИЙГ СОЁЛ УРЛАГИЙН ӨДӨР БОЛГОН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Хүний эрхийг урлаг, соёлоор түгээн дэлгэрүүлэх нь Түгээмэл эрх хөгжил ТББ-ын үйл ажиллагааны нэг үндсэн ажил билээ. 2019.09.21-д манай байгууллагатай “Далай Ээж-Эко Соёлын аян”-д хамтран оролцсон Их Британи улсын зураач Саймон Бак, морин хуурч Б.Хонгор нартай хамт асрах төвийн хүүхдүүдтэй зураг зурж, дуулж хуурдан нэг өдрийн сайн үйлсийн арга хэмжээ зохион  байгууллаа.  

5. СУДАЛГААНЫ АЖЛУУД

Манай байгууллагын судлаачид 2019 онд дараах судалгааны ажлыг гүйцэтгэлээ.

- Архивын ерөнхий газрын чиг үүргийн хүрээнд иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээний хөндлөнгийн үнэлгээ

- УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан сургалт, чадавхжуулах үйл ажиллагааны үр нөлөөг үнэлэх судалгаа.

 

 

 

Contact Seller