Түр хүлээнэ үү
Олон улсын симпозиум 2018
„Түгээмэл Эрх-Хөгжил“ ТББ нь олон улсын эрх зүйн хүрээнд явуулдаг ээлжит симпозиумаа „ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ“ сэдвээр 2018.06.15-д зохион байгуулахаар боллоо. Симпозиумд АНУ, Япон, Солонгос, Монгол улсын хүний эрхийн чиглэлээр сонирхон судалдаг хуульч, эрдэмтэн профессорууд оролцох юм. Энэ жилийн хувьд эрдэм шинжилгээний хурлын дараа хуульчид ба сонгодог урлагийн мастерууд оролцсон олон улсын сайн санааны урлагийн тоглолт „Түгээмэл Эрхийн Төлөө!“ нэрийн доор зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Сайн санааны тоглолтын орлогыг бид өсвөр үеийнхний экологийн боловсролыг дэмжих „Номин Хөгжил-Клуб“ төслийн үйл ажиллагаанд зарцуулах юм.
- 2018-04-15
- Цаг үеийн мэдээ
- 1341 уншсан
- 1 минут уншина