Далай Ээж Эко Соёлын Аян зохион байгуулав.

Түгээмэл Эрх-Хөгжил ТББ-аас байгаль хамгаалал, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол орны цэвэр усны нөөцийн 74%, дэлхийн цэвэр усны нөөцийн 0.2%-ийг дангаараа бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх ажлыг сурталчлан, дэмжих зорилготой ”Далай Ээж” Эко-Соёлын Аян 2019 олон улсын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд Монгол, Австрали, Непал, Англи, Шинэ Зеланд, АНУ, Пакистан зэрэг улсын байгаль хамгаалагч, зураач, дуучид, хөгжимчид, эрдэмтэн судлаачид, хуульчдаас бүрдсэн баг 2019 оны 7 дугаар сарын 05-19-ний хооронд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал гэсэн чиглэлээр 2 долоо хоногийн турш Эко-Соёлын арга хэмжээ зохион байгуулав. Аяны зорилго, үйл ажиллагааг Монголд болон олон улсад сурталчилан таниулж, Хөвсгөл нуурыг хамгаалахад олон улсын анхаарлыг хандуулах зорилгоор аяны зорилго, үйл ажиллагааг таниулан сурталчилсан мэдээ, нэвтрүүлэг, баримтат кино, шторк, фото албум зэргийг бэлтгэн түгээв. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан