card

"Хөвсгөл нуур-Хамгаалал" Хэлэлцүүлэг

Хөвсгөл Нуур-Хамгаалал олон талт хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө. Дэлгэрэнгүйг үйл яюдал булангаас үзнэ үү.

Дэлгэрэнгүй
Швейцарын Хөгжлийн Агентлаг дэмжиж хамтарч ажиллахаар боллоо.

Швейцарын Хөгжлийн Агентлаг дэмжиж хамтарч ажиллахаар боллоо.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинг сайжруулах зорилгоор бидний НЭГ ХАШАА НЭГ МОД төслийг дэмжин хамтран ажиллахаар болсон ШХА-ийн хамт олонд гэр хорооллын олон мянган иргэдийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье!.

Дэлгэрэнгүй
1.	ЛОТУС ХҮҮХДИЙН АСРАХ ТӨВД ЗОЧИЛЖ НЭГ ӨДРИЙГ СОЁЛ УРЛАГИЙН ӨДӨР БОЛГОН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

1. ЛОТУС ХҮҮХДИЙН АСРАХ ТӨВД ЗОЧИЛЖ НЭГ ӨДРИЙГ СОЁЛ УРЛАГИЙН ӨДӨР БОЛГОН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Хүний эрхийг урлаг, соёлоор түгээн дэлгэрүүлэх нь Түгээмэл эрх хөгжил ТББ-ын үйл ажиллагааны нэг үндсэн ажил билээ. 2019.09.21-д манай байгууллагатай “Далай Ээж-Эко Соёлын аян”-д хамтран оролцсон Их Британи улсын зураач Саймон Бак, морин хуурч Б.Хонгор нартай хамт асрах төвийн хүүхдүүдтэй зураг зурж, дуулж хуурдан нэг өдрийн сайн үйлсийн арга хэмжээ зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Далай Ээж Эко Соёлын Аян зохион байгуулав.

Далай Ээж Эко Соёлын Аян зохион байгуулав.

2019 оны 7 дугаар сарын 05-19ний хооронд зохион байгуулагдсан "Далай Ээж" Эко Соёлын Аян олон улсын арга хэмжээ нь Хөвсгөл нуурыг дэлхийн байгаль соёлын өв болохыг түгээн дэлгэрүүлэх, экологи ба хүний эрхийн боловсролыг урлаг соёлоор дамжуулан олон нийтэд хүргэхэд үлгэр жишээ сайхан арга хэмжээ боллоо. Бид нэг эх дэлхийтэй билээ!

Дэлгэрэнгүй
Эко Эмэгтэйчүүдийн Анхдугаар Чуулган 2019

Эко Эмэгтэйчүүдийн Анхдугаар Чуулган 2019

Эко Эмэгтэйчүүд Чуулган 2019

Дэлгэрэнгүй
Монгол өмгөөлөгч хуулийн фирмд зочлов.

Монгол өмгөөлөгч хуулийн фирмд зочлов.

Түгээмэл Эрх-Хөгжил ТББ-ын зочид төлөөлөгчид Монгол Өмгөөлөгч хуулийн фирмтэй танилцаж санал бодлоо солилцов. Найрсгаар хүлээн авсан та бүхэнд талархаж цаашдын ажил, хамтын ажиллагаанд улам их амжилт хүсье!

Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар семинар зохион байгуулав.

Гадаадын иргэн, харьяатын газар семинар зохион байгуулав.

Түгээмэл Эрх-Хөгжил ТББ-ын урилгаар АНУ-ын хуульч Маркус Козин Гадаадын иргэн, Харьяатын газарын ажилтан нарт зориулан нартай уулзаж семинар зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Хүндэтгэлийн лекц, семинар зохион байгууллаа.

Хүндэтгэлийн лекц, семинар зохион байгууллаа.

2018 оны 10 дугаар сарын 14-д Түгээмэл Эрх-Хөгжил ТББ-ын зөвлөх профессор Хименез, АНУ-ын хуульч Козинс нар Эрдмийн их сургуулийн эрдэмтэн, профессор, оюутан судлаачдад лекц уншлаа.

Дэлгэрэнгүй
Хүндэт доктор болов.

Хүндэт доктор болов.

Түгээмэл Эрх-Хөгжил ТББ-ын зөвлөх, Санта Кларагийн ИС-ийн профессор Филип Хименез МУЭИС-ийн хүндэт доктор боллоо. Ёслолын арга хэмжээ 2018 оны 06 дугаар сарын 19-д МУЭИС дээр болж өнгөрөв.

Дэлгэрэнгүй
САЙН САНААНЫ СОНГОДОГ УРЛАГИЙН ТОГЛОЛТ

САЙН САНААНЫ СОНГОДОГ УРЛАГИЙН ТОГЛОЛТ "ТҮГЭЭМЭЛ ЭРХИЙН ТӨЛӨӨ! "

„Түгээмэл Эрх-Хөгжил“ ТББ нь 2018 .06.15-д „Хүний Эрхийн Түгээмэл Тунхаг“ батлагдсаны 70 жилийн ойд зориулан Хүний Эрхийн Үндэсний Комисс болон бусад байгууллагуудтай хамтран „Үг Хэлэх Эрх Чөлөө“ сэдэвт олон улсын симпозиум болон „Түгээмэл Эрхийн Төлөө!“ сайн санааны тоглолт зохион байгуулах юм. Тоглолтод сонгодог урлагаар хичээллэдэг гадаадын хуульчид ба мэргэжлийн уран бүтээлчид Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран уран бүтээлээ толилуулна. Энэхүү тоглолт нь хууль, эрх зүй ба урлагийн салбарын мастерууд, Монгол улсад суугаа элчин сайдын яамд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид нэг дор цугларах маш өвөрмөц олон улсын соёлын арга хэмжээ болох юм. Та бүхэн манай тоглолтыг үзэж сайн санааны үйлсэд хувь нэмрээ оруулаарай!

Дэлгэрэнгүй
Хуульчдын форум 2018

Хуульчдын форум 2018

"ХУУЛЬЧДЫН ФОРУМ" 2018 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 19-НД БОЛНО Хуульчдын форум нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх боломж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэхийн зэрэгцээ хуульчдын мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг дээшлүүлэх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хуульчдын индэр юм. Үндсэн хэлэлцүүлэг: "Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага” Салбар хуралдаан: Хараат бус шүүх ба Хууль дээдлэх ёс Хуульчийн ёс зүй ба хариуцлага Хүний эрх ба Цахим ертөнц Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал Үндэстэн дамнасан хууль зүйн туслалцаа Чанартай хууль зүйн боловсрол: Магадлан итгэмжлэл ба Үргэлжилсэн сургалт Хөрөнгийн ба Санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил Байгаль орчны асуудал: Хариуцлагатай уул уурхай - Нөхөн сэргээх асуудал зэрэг найман сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулагдах юм. Хэзээ: 2018.06.19 Хаана: “Сorporate convention center” Хураамж: 100.000 төгрөг. Хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг тооцно. Дансны мэдээлэл: Улаанбаатар хотын банк-2621000095(Гүйлгээний утга дээр овог нэр, ресгистрийн дугаараа бичнэ үү) Бүртгүүлэх хугацаа: Бүртгэл 2018 оны 04 дүгээр сарын 01-нд эхэлж, 06 дугаар сарын 01-нд хаагдана. Жич: Хүний тоо хязгаартай. Холбоо барих: 70116004, 70116364

Дэлгэрэнгүй
Олон улсын симпозиум 2018

Олон улсын симпозиум 2018

„Түгээмэл Эрх-Хөгжил“ ТББ нь олон улсын эрх зүйн хүрээнд явуулдаг ээлжит симпозиумаа „ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ“ сэдвээр 2018.06.15-д зохион байгуулахаар боллоо. Симпозиумд АНУ, Япон, Солонгос, Монгол улсын хүний эрхийн чиглэлээр сонирхон судалдаг хуульч, эрдэмтэн профессорууд оролцох юм. Энэ жилийн хувьд эрдэм шинжилгээний хурлын дараа хуульчид ба сонгодог урлагийн мастерууд оролцсон олон улсын сайн санааны урлагийн тоглолт „Түгээмэл Эрхийн Төлөө!“ нэрийн доор зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Сайн санааны тоглолтын орлогыг бид өсвөр үеийнхний экологийн боловсролыг дэмжих „Номин Хөгжил-Клуб“ төслийн үйл ажиллагаанд зарцуулах юм.

Дэлгэрэнгүй
Дадлагажих хөтөлбөр

Дадлагажих хөтөлбөр

АНУ-ын Санта Кларагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнуудын Монгол улсад хийх дадлагын ажлыг „Түгээмэл Эрх-Хөгжил“ ТББ хариуцан ажиллах боллоо. Тэд „Монгол өмгөөлөл“ хуулийн фирм болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Шүүхийн Судалгаа Мэдээлэл Сургалтын Хүрээлэнд 2018.06.10-2018.07.10 ны хооронд дадлагажих юм.  

Дэлгэрэнгүй
Далай ээж цаазын тавцанд

Далай ээж цаазын тавцанд

Хөвсгөл аймаг Монгол улсын ус, ой мод, бэлчээрийн нөөцийн ихээхэн хувийг эзэлдэг байгалийн үзэсгэлэн өөрмөц тогтцоороо хосгүй нутаг билээ. “Харамсалтай” нь ашигт малтмалын баялаг төрөл, нөөцөөрөө хосгүй нутаг тул нийтийн баялгаас дан ганц хувийн ашиг хонжоо хайгчдын нүдэнд дахин тусах болов. Ийнхүү Монгол улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг эзэлдэг нутагт малчид, иргэдийн амьдрах ахуйд төдийгүй, Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний үр дагавар авчирах асуудал үүсч байгаа нь тун ноцтой юм. Энэ тухай бүр 1990-д онд алдарт сэтгүүлч Ц.Балдорж агсан анхааруулан “шүгэл үлээж” эх байгалиа аварсан нийтлэлийг та бүхэнд бүрэн эхээр нь дахин хүргэж байна. (эндээс үзнэ үү)

Дэлгэрэнгүй

Contact Seller