card
Олон улсын симпозиум 2018

Олон улсын симпозиум 2018

„Түгээмэл Эрх-Хөгжил“ ТББ нь олон улсын эрх зүйн хүрээнд явуулдаг ээлжит симпозиумаа „ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ“ сэдвээр 2018.06.15-д зохион байгуулахаар боллоо. Симпозиумд АНУ, Япон, Солонгос, Монгол улсын хүний эрхийн чиглэлээр сонирхон судалдаг хуульч, эрдэмтэн профессорууд оролцох юм. Энэ жилийн хувьд эрдэм шинжилгээний хурлын дараа хуульчид ба сонгодог урлагийн мастерууд оролцсон олон улсын сайн санааны урлагийн тоглолт „Түгээмэл Эрхийн Төлөө!“ нэрийн доор зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Сайн санааны тоглолтын орлогыг бид өсвөр үеийнхний экологийн боловсролыг дэмжих „Номин Хөгжил-Клуб“ төслийн үйл ажиллагаанд зарцуулах юм.

Дэлгэрэнгүй
Дадлагажих хөтөлбөр

Дадлагажих хөтөлбөр

АНУ-ын Санта Кларагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнуудын Монгол улсад хийх дадлагын ажлыг „Түгээмэл Эрх-Хөгжил“ ТББ хариуцан ажиллах боллоо. Тэд „Монгол өмгөөлөл“ хуулийн фирм болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Шүүхийн Судалгаа Мэдээлэл Сургалтын Хүрээлэнд 2018.06.10-2018.07.10 ны хооронд дадлагажих юм.  

Дэлгэрэнгүй

Contact Seller